Хүүхэддээ архи цутгаж, ухаан алдуулсан эхийг 300 мянган төгрөгөөр торгожээ


2019-01-03 15:05:36

Шинэ жилийн баярын өдрүүдэд иргэд ахуйн хүрээнд буюу гэр бүлийн орчиндоо архидан согтуурч улмаар гэмт хэрэг үйлдэх тохиолдлууд гарсан. Гэр бүлээрээ баяр тэмдэглэх нэрийн дор бага насны хүүхдийн хажууд согтууруулах ундааны зүйл хэрэглэх төдийгүй хүүхэддээ согтууруулах ундаа хэрэглүүлж ухаан алдуулсан байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны тоот хаягаас 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 цаг 30 минутад дүүргийн нэгдсэн эмнэлэгт 3 настай хүүхэд ухаангүй ирж хэвтэн эмчлүүлж байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

 Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шалгахад Г, Л нар хажуу айлынхаа хүний төрсөн өдрийг тэмдэглэх үедээ ууж байгаад орхисон улаан дарсны үлдэгдлийг гурван настай хүүхэд нь ууснаас болж хордлогод орж эмнэлэгт хүргэгдэн ирсэн байна.

Өнөөдрийн байдлаар хүүхдийн хордлого тайлагдсан, биеийн байдал хэвийн болсон тул эмнэлгээс гарчээ. Харин хүүхдийн ээж “Л”-ийг Зөрчлийн тухай хуулийн 6.20-р зүйлийн 9 дэх хэсэгт заасан “Хүүхдийн эрхийг зөрчих” Хүүхдийн бие мах бодит халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно " гэсэн заалтын дагуу 300 мянган төгрөгөөр торгож, хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү