Гэр бүлийн хуулийг чангатгах хэрэгтэйг санууллаа


2019-06-20 13:31:47

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос Гэр бүлийн тухай хуулийн талаар мэдээлэл хийсэн билээ.


Гэр бүл салалт өнөөдрийн байдлаар аюулын харанга дэлдээд байна. Шүүхээр шийдүүлж буй арван хэрэг тутмын нэг нь гэр бүлийн салалт бөгөөд үүний цаана хүүхэд эмэгтэйчүүд хохирдог. Иймээс гэр бүлийн салалтын дараах өмчлөлийн асуудал, хүүхдийн тэтгэмж тогтооход хуулийн нарийн зүйл заалт дутагддаг асуудал байсан учраас улс орон даяар дээрх аяныг явуулах хэрэгцээ шаардлага байсан Гэр бүл салалт өнөөдрийн байдлаар аюулын харанга дэлдээд байна. Шүүхээр шийдүүлж буй арван хэрэг тутмын нэг нь гэр бүлийн салалт бөгөөд үүний цаана хүүхэд эмэгтэйчүүд хохирдог. Иймээс гэр бүлийн салалтын дараах өмчлөлийн асуудал, хүүхдийн тэтгэмж тогтооход хуулийн нарийн зүйл заалт дутагддаг асуудал байсан учраас улс орон даяар дээрх аяныг явуулах хэрэгцээ шаардлага байсан гэдгийг хэллээ.

Тиймээс ч гэр бүлийн харилцааг зохицуулах хууль тогтоомж хамгийн үнэ цэнэтэй хуулиудын нэг байх ёстой гэж үзэж Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос "Хамтдаа хэлэлцье" аяныг гурван сарын турш зохион байгуулж  байгаа юм байна.

Мөн архинаас болж гэр бүлийн хүчирхийлэл, салалт их байгаа учраас үүнд төр онцгой анхаарлаа хандуулах, гэр бүлийг үймүүлж байгаа хөндлөнгийн хүмүүст хариуцлага тооцох зохицуулалтыг хуулийн төсөлд оруулах, гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг өндөржүүлэх гэсэн санал иргэдээс ирүүлжээ. Иймээс эдгээр саналаа УИХ-д хүргүүлэхээр болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү