Конгрессийн зочид Улаанбаатар хотноо газардлаа


2019-06-30 18:52:44

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Ази Номхон далайн бүсийн 4-р конгресс 7-р сарын 2-3-нд нийслэл Улаанбаатар хотнооо анх удаагаа зохиогдох гэж байгаа билээ. Конгрессзорин ирэх хүндэт зочдыг угтан авахаас эхлээд конгрессыг амжилттай зохион байгуулж, тэднийг үдэн гаргах хүртэл бүхий л зохион байгуулалтын ажилд Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, нийслэлийн цагдаагийн газар, онцгой байдлын газар хамтран чиг үүргийн дагуу ажиллаж байна.

Тус конгрессыг угтан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар зохион байгуулалтын бэлтгэл ажлуудыг мөн чиг үүргийн дагуу хийж гүйцэтгэсэн.

ХБХХЕГазар "Жайка" ОУ-ын байгууллагатай хамтран 05-р сарын 13-аас 06-р сарын 11 өдрүүдэд зочид буудлын ажилтнуудад болон сайн дурын ажилтнуудад зориулан "Бэрхшээл ба боломж" сэдвийн дор хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, эерэг хандлага, Монгол орныг зорин ирэх ОУ-ын зочдод хэрхэн үйлчлэх, угтан авах, харилцаа, хандлагын сургалтыг амжилттай зохион байгуулсан. Ази Номхон далайн бүсийн конгресст оролцох зочид энэ сарын 28-аас эхлэн Монгол улсад хүрэлцэн ирээд байна.

Тэднийг ХБХХЕГ-ын албан хаагчид болон тусгайлан бэлтгэсэн сайн дурын ажилтнуууд угтан авч, зочид бүрийг сонгосон зочид буудалд нь түргэн шуурхай хүргэж, үйлчилж байна. "Чингис хаан" ОУ-ын нисэх буудалд газардсан зочид төлөөлөгчид конгрессыг зохион байгуулж буй Монгол улсын нүүр царайг харуулсан угтан авах үйлчилгээ ая тухтай байршуулж буй хүргэлтийн үйлчилгээнд маш өндөр сэтгэгдэлтэй байгаагаа өөрсдийн талархсан сэтгэлээр дахин дахин илэрхийлж байна. Хүндэт Зочдыг угтан авах сайн дурын ажилтнууд болон ХБХХЕГ-ын мэргэжилтнүүд, сэргээн засах төвийн эмч, сувилагч нар 3 ээлжээр 24 цагийн турш "Чингис хаан" ОУ-ын нисэх буудалд үүргээ гүйцэтгэн идэвхитэй ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү