Хөгжлийн бэрхшээлтэй гар урчууд бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэжээ


2019-07-04 17:55:23

Ази Номхон далайн бүсийн 4-р конгрессын үеэр нийслэлийн 9 дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хувиараа аж ахуй эрхлэгчид хамтран гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээ толилуулжээ. ХБХХЕГ-ын харьяа сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвийн хамт олон хувиараа хөдөлмөр эрхэлж, өрхийн амьжиргаагаа нэмэгдүүлж байгаа хөдөлмөрч иргэдийн бүтээлээр энэхүү үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.

Арьс ширэн эдлэл, гоёл чимэглэл, байгалийн чулуун зүүлт, хөөрөг, уран зураг, сийлбэр, гэрийн шаахай, нэхмэл болон оёмол бүтээлүүд үзэсгэлэн худалдааны гол нэрийн бүтээгдэхүүнүүд болж байсан юм. Шангрила зочид буудлын гадаа талбайд болж буй үзэсгэлэн худалдаа Ази Номхон далайн бүсийн конгрессын турш буюу энэ сарын 2-3 өдрүүдэд үргэлжилсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү