СОНСГОЛ, ХЭЛ ЯРИАНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД ЦАХИМ ЗУРВАСААР ЯАРАЛТАЙ ДУУДЛАГА ӨГӨХ БОЛОМЖТОЙ


2019-10-14 07:59:13

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь  сонсгол болон хэл ярианы бэрхшээлтэй иргэд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл шуурхай удирдлагын төвд цахим зурвасаар тусламж хүсэх харилцааг зохион байгуулахад оршиж байгаа юм.

Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ болох 101, 102, 102 болон 105 дугаарын утсуудад цахим зурвас илгээх боломжтой бөгөөд үйл ажиллагааг тогтвортой үргэжлүүлэхийн тулд сонсгол болон хэл ярианы бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн санг шинэчлэх шаардлагатай байгаа талаар Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдэгдлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү