Консерваторийн сурагч Б.Жамбалбаярням Дэлхийн аваргын рекорд тогтоож "ОЛОН УЛСЫН МАСТЕР" боллоо


2019-12-13 11:46:08
2019 оны 11 сарын 27 ноос 12-сарын 8 нд БНХАУ-ын Жухай болон Бухан хотуудад болсон  “Ой тогтоолтын ДЭЛХИЙН АВАРГА”шалгаруулах тэмцээнд манай улсаас 14 хүний бүрэлдэхүүнтэй багш дасгалжуулагч тамирчид явсны нэг гишүүнээр СХМС-ын УХТ-ийн 8-р ангийн сурагч Б.Жамбалбаярням оролцсон юм. Тэрбээр энэхүү тэмцээнээс 1 алт, 2 мөнгө ,4 хүрэл ,Цом ба  насны ангилалдаа 5 минутанд 333 зураг тогтоон дэлхийн рекорд эвдсэн амжилттай оролцож  олон  улсын мастерийн болзол ханган ОЛОН УЛСЫН МАСТЕР БОЛЛОО.
 
Мөн Монголын баг тамирчид багаараа “ОЙ ТОГТООЛТЫН ДЭЛХИЙН АВАРГА”-ын цомыг эх орондоо авчирлаа.
Олон улсын мастер  Б.Жамбалбаярнямын оролцсон олон улсын томоохон тэмцээнүүдэд гаргасан амжилтаас    дурдвал:
·2019-08-24,25нд БНХАУ-ын Макао хотод зохиогдсон ой тогтоолтын “Ази”-ийн аварга шалгаруулах тэмцээнээс:
1 алт, 1 мөнгө, 4 хүрэл болон өөрийн рекорд амжилтыг дахин шинэчлэн тогтоов.
 
· 2019-10-5,6 нд Индонез улсын Балли аралд зохиогдсон Ой тогтоолтын “Ази” тивийн аварга шалгаруулах тэмцээнээс:
 1 алт,  2 мөнгө,  4 хүрэл  болон  “Азийн мастер” цолны болзол хангаж “Азийн мастер” тамирчин болсон.
Үүнээс гадна өөрийн мэргэжлээрээ оролцсон тэмцээн бүртээ амжилт үзүүлж:
·         Ж. Чулууны нэрэмжит 11-р уралдааны 1-р байр
·         БНСУ-д өсвөрийн хийлчдийн уралдааны 1-р байр
·         “Талант“–аас 1-р байр
·         “Найдал-2018” уралдааны тусгай байр
·         БНЧУ-ын  Косианы нэрэмжит өсвөрийн хийлчдийн 60,61-р уралдаануудын тусгай 2-р байр
·         Vertuoso” гала концертонд уригдаж оролцсон
·         Швейцарь улсын Белл Берн хотод “Art Festival” тоглолтонд уригдаж тоглосон гээд оролцсон уралдаан болгоноос хоосон ирдэггүй авъяаслаг хөдөлмөрч хүүгээр бахархахгүй байхын аргагүй юм.
Бусдыгаа хошуучлан манлайлж үе тэнгийн нөхөддөө үлгэр дуурайл болсон сурагч Б.Жамбалбаярнямдаа баяр хүргэж талархал илэрхийлэн сурлага хөдөлмөр спортын өндөр амжилт хүсэн ерөөж гэр бүл, зааж сургасан бүх багш нарт нь болоод УХТ-ийн нийт хамт олонд  халуун баяр хүргэе.
 
   
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү