Цахим тоглоомын төвүүдийг хаалаа


2020-01-27 08:46:59

Шинэ төрлийн Корона вирусын халдвар тархалтаас урьдчилан сэргийлэх асуудлыг Засгийн газрын ээлжит бус хуралдаан, Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэж зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг 2020.03.02-ны өдрийг хүртэл зогсоох шийдвэр гарсантай холбогдуулан Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс дараах ажил, арга хэмжээг хэрэгжүүлж ажиллаж байна.

1. Цахим тоглоомын төв, бүх төрлийн тоглоомын төв болон сургалтын төвийн үйл ажиллагааг зогсоох тухай,
2. Соёл урлаг, үзвэр үйлчилгээний газруудад олон нийтийг хамарсан хурал, уулзалт, сургалт зөвлөгөөн, тэмцээн уралдаан зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх тухай,
3. Олон нийтийн үзвэр, үйлчилгээ, худалдааны төвүүдээр сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг хамарсан үзвэр үйлчилгээгээр үйлчлэхийг хязгаарлах тухай “ШААРДЛАГА” хүргүүлж, хяналт тавьж ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү