Хүүхдээ гадуур гаргахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа


2020-01-27 10:32:05

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 263 мэдээлэл бүртгэгджээ. Улмаар ослын улмаас таван хүн гэмтэж бэртсэний нэг нь хүүхэд байжээ.

Иймд өнөөдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл түр зогсоосон учир нийт эцэг, эхчүүд та бүхэн хүүхдээ гадуур гаргахгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Мөн энэ өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 37 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү