Бэлэн хоол, зефир цэлцэгнүүрийг худалдаанаас татлаа


2020-02-04 10:55:17

МХЕГ-ын даргын баталсан 01/13 дугаартай удирдамжийн дагуу Баянгол дүүрэгт хүнсний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хархорин хүрээ”ХХК, “МВС групп”ХХК-иудын худалдааны төвүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдлээ.

Шалгалтаар хаяг шошгын зөрчилтэй бэлэн хоол, зефир цэлцэгнүүр чихэр зэрэг 7 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг худалдааны сүлжээнээс татан авалт хийлгүүлэн, чанрын шаардлага хангаагүй зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг  хураан авч устгалд орууллаа. Мөн худалдааны төвүүдэд ариутгал угаалга цэвэрлэгээг тогтмол хийх, худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүний чанарт анхаарах, хэрэглэсэн амны хаалтыг тусгай цэгт хуримтлуулан устгах талаар зөвлөмж мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү