Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Онцгой байдлын ерөнхий газртай хамтран “Хором бүрээ анхааръя” ахуйн осол, унаж бэртэхээс урьдчилан сэргийлэх аяныг өрнүүлж байна.

Орчны аюулгүй байдлыг хангуулах, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх замаар гэр орон, гудамж талбай, ажлын байранд хайхрамж болгоомжгүй байдлаас үүдэн унаж бэртэх, осол гэмтлийн тохиолдлыг бууруулах зорилготой юм.

Тоо баримтаас харахад 10 хүн тутмын 3 нь унаж бэртсний улмаас эмнэлгийн тусламж үйчилгээ авсан.  Осол гэмтэлд өртсөн хүмүүсийн 56,6 хувь эрэгтэйчүүд, 43,4 хувь нь эмэгтэйчүүд  байна. Мөн унаж гэмтсэн 3 хүн тутмын 1 нь гэртээ байхдаа, 1 нь гудамж зам талбайд явж байхдаа гэмтжээ. Нийт унаж гэмтсэн тохиолдлын 88 хувь нь нийслэлд бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.