“Гамшгаас хамгаалах теле хичээл”-ийг зохион байгуулж байна


2020-02-18 08:44:15

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор цэцэрлэг, хүүхэд харах төв, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосонтой холбогдуулан “Гамшгаас хамгаалах теле хичээл”-ийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр  дамжуулан хүүхэд, багачуудад хүргэж байна.

  “Ахуйн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх”, “Өөрийгөө эрүүл байлгах өдөр тутмын 8 дадал” гэсэн гурван сэдвийн хүрээнд өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ болзошгүй осол, эрсдэлээс хамгаалах мэдлэг олгож байгаа юм.

Хичээлийг орон нутгийн телевизүүдээр өдөрт 5 удаагийн давтамжтайгаар олон нийтийн хүртээл болгож байна гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү