Миний гэр бүл аюулгүй орчин


2020-03-15 11:26:44

Жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг дэлхий нийтээрээ хэрэглэгчийн өдөр болгон тэмдэглэдэг. Тэгвэл манай улс энэ жил, эл өдрийг "ХҮҮХЭД-ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Дэлхий дахиныг Шинэ төрлийн короновирус СOVID- 19 халдвар түгшээж байгаа бөгөөд эрсдэлтэй бүлэг нь хүүхдүүд гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж буй. 

Манай улс ч энэ цар тахлаас урьдчилан сэргийлж, онцгой дэглэм тогтоогоод буй бөгөөд энэ цаг үед хүүхдүүд хамгийн аюулгүй газар гэж бодсон гэртээ гэмтэж бэртэх, аюул осолд орсоор байгаа юм. Энэ тухай ганцхан тоон мэдээ хүргэхэд улсын хэмжээнд жил бүр 20000 гаруй хүүхэд зөвхөн гэртээ гэмтэж бэртэж байна гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргажээ. Иймээс ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР 21 аймаг нийслэл 9 дүүргийнхээ салбар нэгжүүдээрээ болон Аймаг нийслэлийн Засаг дарга Хүүхдийн төлөө зөвлөлөөрөө дамжуулан нийт эцэг эхчүүддээ хандан хүүхдийнхээ АЮУЛГҮЙ байдлыг хангахын тулд гэрийнхээ аюулгүй байдлыг шалгахыг анхааруулж байна.

Магадгүй ТАНЫ хамгийн ХАЙРТАЙ үрс тань гэртээ ямар нэгэн эрсдэл дор байгаа юм биш биз? Иймээс яг одоо ТА бүхэн орон гэрийнхээ аюулгүй байдлыг шалган үзээд эрсдэл дагуулах ямар нэг зүйл байвал нэг даруй арга хэмжээ аваарай. Та бидний ХҮҮХДҮҮД гэртээ ч гадаа ч аюулгүй орчинд АМЬДРАХ эрхтэй хамгийн ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү