ХОРИО ЦЭЭРИЙН ХУГАЦААНД ГЭРИЙНХЭЭ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ШАЛГААРАЙ


2020-03-20 19:14:35

Шадар сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын хамтарсан 2018 оны 121/А/780/ дугаар тушаалаар Олон улсын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдөр буюу жил бүрийн гуравдугаар сарын 15-ныг “Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” Үндэсний өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн билээ.

Энэ жил улсын хэмжээнд COVID-19 вирусээс болж өндөржүүлсэн бэлэн байдал зарласан тул “Хүүхэд эрхэм хэрэглэгч-2020” арга хэмжээг цахим орчинд, хэвлэл мэдээллийн байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулах, ингэхдээ гэр бүлийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад олон нийтийн анхаарлыг хандуулахыг зорьж байгаа юм. Учир нь өнгөрсөн онд улсын хэмжээнд 0-15 хүртэлх насны 23301 хүүхэд гэртээ осол гэмтэлд өртсөн бөгөөд үүнээс 2189 нь санамсаргүйгээр гэмтэж бэртсэн. Мөн 4013 хүүхэд гэртээ түлэгдэж гэмтсэн гэх харамсалтай мэдээ байна. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд хөл хорио тогтоож, хичээл сургалтын үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор гэртээ байгаа хүүхэд осол гэмтэлд өртөх магадлал улам бүр нэмэгдэж байгаа.  Иймээс ХҮҮХЭД-ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ аяны хүрээнд Монгол Улсын хэмжээнд анх удаа айл өрх бүрийг гэрийн аюулгүй байдлаа шалгах, хангахад уриалсан уриалга хөдөлгөөнийг өрнүүлж буй бөгөөд мэргэжлийн байгууллагаас гаргасан аюулгүй байдлын үзүүлэлтийг шалгах загвар жагсаалтыг цахим орчинд түгээсээр байна.

Иймд эцэг эхчүүдийг “Миний гэр-Аюулгүй орчин” үнэлгээний хуудасны дагуу гэрийнхээ орчин нөхцөлийг үнэлэх, хүүхдээ хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРААС уриалж байна.  

Түүнчлэн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар “Голден Жим” фитнес клубтэй хамтран "Хүүхэд эрхэм хэрэглэгч" уриан дор хүүхэд багачуудыг гэр бүлийн орчинд эрүүл идэвхтэй амьдралд суралцуулах үүднээс Олон улсын “ЗУМБА КИДС” хөтөлбөрийг цахим хэлбэрээр хүргэж байгаа. Иймээс та бүхнийг ХҮҮХЭД-ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын албан ёсны цахим хуудсаар дамжуулан тус хөтөлбөрт гэр бүлээрээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү