Жил бүр 6000 хүүхэд дауны хам шинжтэй төрдөг


2020-03-21 10:37:46

Жил бүрийн 3-р сарын21-нд Дэлхийн дауны хам шинжийн өдөр тохиодог. 2020 онд энэ өдрийг ‘’Хэнийг ч бүү үлдээ’’ уриан дор дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлэхийг НҮБ-аас уриалж байна.

Манай гариг дээр жил бүр 6000 хүүхэд дауны хам шинжтэй төрдөг. Энэ нь 700 амьд төрөлт тутамд дауны хам шинжтэй 1 хүүхэд төрж байна гэсэн үг юм. Дэлхийн дауны өдрийг тохиолдуулан дэлхий даяар хэдэн зуун үйлдвэрлэгчид өнгө өнгийн өвөрмөц загвартай оймснуудыг худалдан борлуулдаг. Энэ нь дауны хам шинжийг олон нийтэд таниулан сурталчлах, дауны хам шинжтэй хүүхэд, насанд хүрэгчдийн онцлогийг ойлгож, хүлээн зөвшөөрч, тэднийг хүндлэн өөр өөр хүмүүс хамтдаа нийгмийг бүтээхийг нийтэд уриалсан агуулгыг илтгэдэг билээ.
http://www.gadpwd.gov.mn/index.php/news/105
Хэнийг ч бүү үлдээ.
Хамтдаа хөгжье.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү