Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов


2020-04-03 08:48:08

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар  “Мобиком” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх, программын гуравдугаар шатны шинэчлэлийг хийхэд хэрхэн хамтран ажиллах, утасны дата боловсруулалтыг автоматжуулах, дуудлага хүлээн авахаас гадна мэссэж, чат зэрэг мэдээлэл хүлээн авах суваг, платформын төрлийг нэмэгдүүлэх талаар санал солилцов.

“Мобиком Корпарци” нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран “Хүүхдийн тусламжийн утас108” төслийг санаачлан хэрэгжүүлж техник программ хангамжийн суурилуулалт, ашиглалтын зардлыг хариуцан ажиллахаас гадна бусад үйл ажиллагаа сурталчилгааны чиглэлээр хувь нэмрээ оруулан ажилласаар ирсэн билээ.

Дашрамд мэдээлэхэд, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээг 2014 оны зургаадугаар сарын 01-нд “Мобиком” ХХК болон “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагын төслөөр эхлүүлсэн. Улмаар “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-ийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяанд шилжүүлж, 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчлэн ажиллуулж эхэлсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү