Идэр ивээл” ХХК-ийнхан 1000 ширхэг маск бэлэглэлээ


2020-04-04 13:59:20

“Идэр ивээл” ХХК-ийнхан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын харьяа төвүүд болох “Өнөр бүл”, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд байгаа хүүхдүүдэд зориулж оёсон 1000 ширхэг маскийг тус агентлагийн Захиргаа, удирдлагын газрын дарга Ш.Чинбатад хүлээлгэн өглөө.

Энэ үеэр тус компанийн хамт олон “Дэлхий нийтэд коронавирусийн халдвар гарч, олон хүнийг түгшээгээд байгаа. Иймээс манай хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд танай агентлагийн харьяа “Өнөр бүл” болон Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд байгаа хүүхдүүдэд зориулж зөөлөн материалаар, стандартын дагуу оёсон 1000 ширхэг маскийг хүлээлгэн өгч байна.

Өвчин бол бизнес биш. Иймээс манай хамт олон цаашид ч маск үйлдвэрлэж, шаардлагатай байгууллага, хувь хүмүүст хандивын аян өрнүүлж өгөхөд бэлэн байна. Мөн энэ чиглэлээр ажилладаг байгууллагуудтай хамтарч ажиллахад бэлэн” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү