Залуучуудын хөгжлийн төвийн албан хаагчидтай цахим уулзалт хийжээ


2020-04-24 10:40:49

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн газраас Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцохоор 21 аймаг, 9 дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн албан хаагчидтай яг одоо цахим уулзалт зохион байгуулж байна.

Уулзалтын үеэр Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцоно. Үүнээс гадна дэлхий нийтээр Ковид-19 вирусийн тархалтын эсрэг хорио цээрийн дэглэм тогтоож, их, дээд сургууль, коллеж түр завсарласан, хөдөлмөр эрхлэгч залуучуудыг ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагууд гэрээр ажиллуулахыг дэмжиж буй энэ үед залуучуудын хорио цээрийн дэглэмийн үеийн цаг хугацааг сахилга баттай, хариуцлагатай, үр дүнтэй, бүтээлч байдлаар өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах шаардлагатай байгаа талаар санал солилцох юм.

Цахим уулзалтад Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, дэд дарга Б.Халиун, Хэрэг эрхлэхийн дарга Ж.Баатар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Ц.Чинзориг нар оролцож байна.

Цахим уулзалтыг зохион байгуулснаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, журмын хэрэгжилтийг хангах, хорио цээрийн дэглэмийн үед олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа үр дүнтэй бодитой болгох залуучуудын идэвх, санаачлагыг нэмэхээс гадна шийдвэр гаргах түвшинд залуучуудын санал санаачилга ямар байх талаар холбогдох байгуулагуудад уламжлах юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү