Хорих ял эдэлж байгаа болон суллагдсан өсвөр насныхныг нийгэмшүүлнэ


2020-05-18 10:22:22

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Дамдинцэрэн нар  “Хорих ял эдэлж байгаа болон суллагдсан өсвөр насны залуучуудыг нийгэмшүүлэх дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар харилцан санал солилцох уулзалтыг энэ сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Уулзалтад ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ, Нийслэлийн ГБХЗХГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сургалт, нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Цэнгэлбаяр нар оролцлоо.


Хамтын ажиллагааны хүрээнд хорих ял эдэлж буй өсвөр насны болон залуучуудад хууль, эрх зүй, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, нийгэмшүүлэх чиглэлээр сургалт, хүмүүжлийн ажил зохион байгуулах юм. Мөн суллагдахаас өмнө нийгэмд эргэн нэгтгэхэд бэлтгэх, суллагдсаны дараа амьдрах орчин, нөхцөл, гэр бүлийн байдал, мэргэжлийн ур чадвар, хөдөлмөр эрхлэх боломж зэргийг судлан амьжиргааг дэмжих хөтөлбөрт хамруулахаар болжээ. Түүнлчэн ажлын байранд холбон зуучлах, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү