Он гарсаар 224 хүүхэд төрөлхийн гажигтай төржээ


2020-05-25 09:59:08

Улсын хэмжээнд энэ оны эхний 4 сарын байдлаар 24.9 мянган эх амаржжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 22 буюу 0.1 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Амаржсан эхчүүдийн 18.6 мянга буюу 74.5 хувь нь 6, түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан байна. Энэ үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 121 (0.6%)-ээр буурчээ. Нийт амаржсан эхчүүдийн 97 (0.4%) нь гэртээ төрсөн нь өмнөх оны мөн үеэс 12 (14.1%)-оор нэмэгдсэн байна. 

Эрүүл мэндийн яамны “Төрөлтийн цахим бүртгэл”-ээр 4 дүгээр сард 6316 эх амаржиж, 6399 хүүхдэд регистрийн дугаар олгожээ. Нийт төрсөн хүүхдийн

  • 3320 нь эрэгтэй
  • 3079 нь эмэгтэй
  • 166 нь ихэр, хүүхдийн дундаж жин 3409 грамм, дундаж өндөр 50.7 см байжээ. 

Амаржсан эхчүүдийг насны бүлгээр харвал

  • 3.8 хувь нь 20 хүртэлх насныхан
  • 92.0 хувь нь 20-39 насныхан
  • 4.2 хувь нь 40-өөс дээш насныхан байна. 

Амаржсан эхчүүдийн

  • 1.3 хувь нь боловсролгүй
  • 3.7 хувь нь бага
  • 12.7 хувь нь суурь
  • 33.3 хувь нь бүрэн дунд
  • 5.8 хувь нь техникийн болон тусгай мэргэжлийн
  • 41.7 хувь нь дипломын болон бакалаврын
  • 1.5 хувь нь магистр, докторын зэрэгтэй байна.

Амаржсан эхчүүдийн

  • 54.0 хувь нь гэрлэлтээ албан ёсоор батлуулсан
  • 44.2 хувь нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй
  • 1.8 хувь нь гэрлэлтээ цуцлуулжээ. 

Улсын хэмжээнд 2020 оны эхний 4 сард 25.1 мянган хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн үеэс 40 (0.2%)-өөр нэмэгдсэн байна. Нийт амьд төрсөн хүүхдийн 24.2 мянга (96.4%) нь төрсний дараа 1 цагийн дотор хөхөө амлажээ.

Нийт амьд төрөлтийн

  • 224 буюу 0.9 хувь нь төрөлхийн гажигтай
  • 1170 буюу 4.7 хувь нь 2500 граммаас бага жинтэй байжээ.

Амьгүй төрөлтийн түвшин 1000 нийт төрөлтөд 6 ногдож байна. 

Улсын хэмжээнд 4 дүгээр сард 6452 хүүхэд амьд төрсөн нь өмнөх сараас 236 (3.5%)-гаар буурчээ. Нийт амьд төрсөн хүүхдийн 6218 (96.4%) нь төрсний дараа 1 цагийн дотор хөхөө амласан нь өмнөх сараас 217 (3.4%)-гоор буурчээ.

Нийт амьд төрөлтийн

  • 61 (0.9%) нь төрөлхийн гажигтай
  • 281 (4.4%) нь 2500 граммаас бага жинтэй байна.

Амьгүй төрөлтийн түвшин 1000 нийт төрөлтөд 6 ногдож байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү