Гамшгийн үед хүүхдийн эрхийг хамгаалах журам баталлаа


2020-05-25 15:28:44

Засгийн газрын /2019-05-22/-ийн хуралдаанаар “Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх” журмын төслийг хэлэлцэж баталлаа.

Уг журмыг Хүүхдийн эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйл буюу хүүхдийн эрхийн талаар хүлээх Засгийн газрын үүрэг, оролцоо хэсэгт “...онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журам батлах..” гэж заасны дагуу боловсруулжээ.

Онцгой нөхцөл байдлын үед буюу Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан аюулт үзэгдэл, ослын үед болон олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан, эмх замбараагүй байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдэд тусламж, дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон салбар дундын харилцааг зохицуулах юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү