С.Амарсайхан: Бяцхан үрс бүр сэтгэл бүтэн, хайр энэрлээр үргэлж бялхаж байг


2020-06-01 10:07:11

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулын Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өөрийн нүүр номоороо дамжуулан мэнчилжээ.

Тэрбээр "Та бид бүгдээрээ хүүхэд насыг тойроогүй, дайраад өнгөрсөн. Гэнэн томоогүй,цайлган цагаахан хүүхэд насыг нь ойлгож, дэмжиж, хүндэтгэж, бас зөвөөр үлгэрлэж байж тэднийгээ ирээдүйн амьдралын их далайд зөв хүн болгон бэлтгэж оруулна.

Энэ жилийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг бид сэтгэл эмтэлсэн мэдээтэй, таагүй нөхцөл байдалд угтаж байна.

Хүүхдийн эрхийг хамгаалах гэдэг үг зөвхөн Хүүхдийн байгууллагад л хамаатай ойлголт биш юм. Хүүхэд багачуудаа асарч хүмүүжүүлэх, харж хандах, тэдний эрхийг хамгаалах, дуу хоолой, хөгжил,оролцоог нь дэмжих, аюул эрсдэлгүй, аливаа хэлбэрийн хүчирхийлэлгүй орчинд өсөж торних боломжийг нь хангахад хүн бүр, эцэг эх, айл гэр, албан байгууллага, нийслэл хотын үүрэг оролцоо, хариуцлага,анхаарал тавих нэгдмэл хүч,хичээл зүтгэл хамгаас чухал байна.

Хүүхэд багачуудын минь эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч хөгжих эрхэд дахин аюул заналхийлэх үйлдэл гаргуулахгүй байхын төлөө, нийслэл Улаанбаатар хотоо иргэндээ ээлтэй “Стандарттай хот” болгох бат бөх суурийг тавихын төлөө хичээн ажиллаж байна.

Иргэн та ч бас хүний эсвэл миний гэхгүйгээр Монголын минь гэрэлт ирээдүй болсон хүүхэд бүрийг цаг ямагт эрсдэлгүй, эрүүл,инээд хөөр дүүрэн байх боломжийг алхам тутамдаа бүрдүүлэхэд анхаарлаа хандуулж яваарай!" гэжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү