Сэрэмжлүүлэг: Хоёр хүүхэд хадан хясаан дээрээс унаж амиа алджээ


2020-06-16 10:19:00

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Нүүрстийн-Ам” хэмээх газар 06.14-ний өдрийн 12:00 цагт 2 хүүхэд сонгино түүхээр гэрээсээ гарчээ.

Тэд “Хар боом”  гэдэг 600 орчим метр өндөр хадан хясааны 70 орчим метр өндрөөс унаж 30-35 метрт нас барсан байна. Улмаар цогцсыг хадан хясаанаас буулгах тухай хүсэлтийг 06.15-ны өдрийн 10:00 цагт Цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын газарт мэдэгджээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагид 11:38 цагт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат И/15 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 30 метрийн өндрөөс, мөн сумын харьяат С/17 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 35 метрийн өндрөөс буулгажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү