3 настай хүүг мөргөж, амь насыг нь хохироожээ


2020-08-10 10:42:21

2020.08.08-ны 17.15 цагийн орчим Өвөрхангай аймаг Бат-Өлзий сумын 4-р баг “Улаан эрэг” хэмээх газар шороон замд "Hyundai Porter" маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч, 3 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироожээ.

Эцэг, эхчүүд та бүхний үүрэг, хариуцлагагүй үйлдлээс болж бяцхан үрсээ зам тээврийн ослоор алдсаар байгааг анхааруулья.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

 
  • 2020.08.08-ны өдрийн 23.33 цагийн орчим Хэнтий аймаг Норовлин сум 1-р баг “Хар чулуут” гэх газар /сумын төвөөс зүүн урагш 60 км/-т шороон замд Toyota Hilux маркийн автомашины жолооч нь М нь явган зорчигч 57 настай, эрэгтэй Н-ыг мөргөж амь насын хохироосон.
  • 2020.08.08-ны 19.00 цагийн орчим Өмнө-Говь аймаг Цогтцэций сумын 1-р баг “Шороотын ус” гэх газар /сумын төвөөс зүүн хойш 10 км/-т шороон замд “Даюун” маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч  53 настай, эрэгтэй Ө нас барсан байна. 

Түүнчлэн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ. 

Мөн явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 100 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан аж. 

Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд хурдаа тохируулж явах,жолооч, зорчигч нар хамгаалах бүсээ бүсэлж хайртай хүмүүсээ хамгаалах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхээсээ өмнө автомашинаа тойрч шалгаж байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү