0-5 настай ээжүүдэд цалинтай чөлөө олгоно


2020-11-11 09:06:50

Онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар 0-5 настай хүүхэдтэй албан хаагчиддаа дээрх хугацаанд цалинтай чөлөө олгохоор боллоо.

Мөн 09.00 цагаас ГБХЗХГ-аас бйгуулсан Мэргэжлийн анги хуралдаж холбогдох яаралтай арга хэмжээг авна. Мөн бусад төрийн болон төрийн бус байгууллагууддаа хандан 0-5 настай хүүхэдтэй албан хаагчиддаа чөлөө олгохыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраар албан байгууллагуудад УРИАЛЖ байна.

Түүнчлэн УОК-ын шийдвэр гарч 2020 оны 11 дүгээр 11-нээс 2020 оны 11 дүгээр сарын 14-нийг хүртэл бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон. Иймд энэ өдрүүдэд хүүхэддээ тавин хараа хяналтаа улам чангатгаж, бага насны хүүхдээ гэртээ харгалзах хүнгүйгээр орхихгүй байхыг эцэг эх, асран хамгаалагчдад анхааруулж байна. 

Ахуйн хүрээнд архидахгүй байж, гэр бүл, хүүхдээ ямар нэгэн эрсдэлд оруулахыг байхыг мөн дээрх байгууллагаас иргэдэд хандан уриалсан юм. Түүнчлэн хөршийн холбоогоо сайжруулж, хараа хяналтгүй байгаа болон хүүхдийн эрх зөрчигдсөнтэй холбоотой байж болзошгүй мэдээ мэдээллийг 108 дугаарт мэдэгдэхийг хүссэн.

Сургууль, цэцэрлэгийн хүрээнд хөл хорио тогтоосноор хүүхэд хүчирхийлэлд өртөх явдал их байдаг аж. Иймээс эцэг эх, асран хамгаалагчдад онцгойлон анхааруулж байгаа нь энэ юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү