Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага нэмэгджээ


2020-11-12 10:16:56

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1466 дуудлага, мэдээлэл иржээ. Үүнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 112 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнийг өмнөх өдөртэй харьцуулбал 15-аар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Улс орон даяар өнөөдрөөс эхлэн хөл хорио тогтоож, өчигдрөөс архи, согтууруулах ундааны зүйл худалдах болон түүгээр үйлчлэхийг хориглоод байгаа билээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд хүүхдээ хараа хяналтгүй үлдээх, ахуйн хүрээнд архидан согтуурах явдал ихээр гардаг тул хөршийн холбоог сайжруулж, энэ талаарх мэдээ мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг иргэдэд анхааруулж байгаа юм.

Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 559 зөрчил, 68 гэмт хэрэг бүртгэгджээ. Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 31, танхайрсан 78, хулгайлах 11 хэрэг бүртгэгдсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү