Хүчирхийлэлд өртсөн 86 хүүхэд, насанд хүрсэн 4 хүн Түр хамгаалах байранд байна


2020-11-14 13:39:43

Өндөржүүлсэн бэлэн байдлын эдгээр өдөр хүүхдийн салбарынхан ажилласаар байна.Энэ салбарт ажилладаг 700 гаруй ажилтан, албан хаагчид цаг хугацааг үл харгалзан хүүхдийн эрхийн төлөө ажилласаар байгаа юм.

Засгийн газар, УОК-оос улс даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ цагт үед ахуйн хүрээний архидалт, түүнээс үүдэлтэй гэр бүлийн хүчирхийлэл, эрүүлжүүлэгдсэн иргэдийн тоо буурсангүй. Харин ч нэмэгджээ.  Энэ тухай ЦЕГ-аас гаргасан тоо баримт дурайтал харуулж байна.

Гэтэл үүнтэй зэрэгцэн хүүхдийн хүчирхийллийн тоо ч бас буурах хандлага харагдсангүй. Засгийн газрын хэрэгжүүлэгч агенлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхдийн тусламжийн утас 108-д ирсэн тоон мэдээллээс үүнийг харж болно. Тодруулбал, 2020.11.11-12 буюу 24 цагийн хуцгацаанд Хүүхдийн тусламжийн 108 дугаарт хүүхдийн эрх зөрчигдсөн 423 дуудлага иржээ.

Харин урд шөнө Хүүхдийн тусламжийн утас 108-д 383 дуудлага ирсэн байна. Түр хамгаалах байранд ойр дотныхоо хүмүүсийн хүчирхийлэлд өртсөн 86 хүүхэд, насанд хүрсэн 4 хүн аврал хайн ирснээр мэргэжлийн нийгмийн эмч нараас сэтгэл зүйн болон эрүүл мэндийн үйлчилгээ авч, нэг ч гэсэн өдрийг айдасгүй, аюулгүй өнгөрөөж байна. Мөн яг энэ цаг мөчид хүчирхийлэлд өртсөн хүүхэд Түр хамгаалах байранд айдсаа тээн ирж байгаа бол, хамгаалалтад авсан заримыг нь гэр бүлд нь эргэн нэгтгэж, ээж аавд нь, элгэн төрөлд нь хүлээлгэн өгөх ажлыг хийж л байна, хүүхдийн салбарынхан.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү