Түр хамгаалах байранд 118 хүүхэд байна


2020-11-17 12:17:38

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд 2020.11.16-ны 9:00 цагаас 17-ны өдрийн 9:00 цагийн байдлаар 400 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс хүүхэд хамгааллын дуудлага 103 бүртгэгсэн бол хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой 11 бүртгэгдсэн байна.

Хэдийгээр УОК болон Засгийн газраас улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосон ч хүүхдийн тусламжийн утас болох 108 дугаарт ирсэн дуудлага, түр хамгаалах байранд үйлчилгээ авч байгаа иргэдийн тоо нэмэгдсээр байна. Иймд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа чангатгаж, ахуйн хүрээнд архидан согтуурахгүй байхыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн  газраас анхаарууллаа.

Одоогоор түр хамгаалах байранд 118 хүүхэд, насан хүрсэн 13 хүн байна.

-Хүүхдийн тусламжийн утас-1️⃣0️⃣8️⃣
-Мэдээлэл хүлээн авах, зөвлөгөө өгөх-1️⃣0️⃣7️⃣
-Гэмт хэрэг зөрчлийн мэдээлэл авах-1️⃣0️⃣2️⃣ /үнэ төлбөргүй/

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү