4 хүүхдэд хамгааллын шуурхай үйлчилгээ үзүүлжээ


2020-11-30 12:28:56

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 48 дуудлага мэдээлэл өчигдөр бүртгэгдсэн. Тэгвэл мөн өдөр Хүүхдийн тусламжийн 108 дугаарт 256 дуудлага, мэдээлэл иржээ.

Үүнээс хүүхэд хамгааллын 47 дуудлага бүртгэгдсэн бол хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой 2 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Улмаар дуудлагын дагуу 4 хүүхдэд хамгааллын шуурхай үйлчилгээ үзүүлсэн байна.

Одоогоор түр хамгаалах байранд 115 хүүхэд, насанд хүрсэн 17 хүн гээд нийт 132 хүн байгаа аж.

Бүх нийтийн бэлэн зэрэгт шилжсэн өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байдаг бөгөөд хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдэл ч тасардаггүй байна.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү