Гэр бүлийн хүчирхийлэл 6 хувиар өсчээ


2021-03-17 08:48:59

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2021 оны эхний 2 сард 3998 болж, өмнөх оны мөн үеэс 2747 (40.7%)-гоор буурч, харин өмнөх сараас 474 (26.5%)-өөр өссөн байна. Бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх сараас өсөхөд

  • Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 268 (32.5%)-аар
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 131 (25.6%)-ээр
  • Залилах гэмт хэрэг 91 (23.9%)-ээр
  • Хулгайлах гэмт хэрэг 87 (35.5%)-гоор өссөн нь голлон нөлөөлжээ.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 279 хэргийн 21 (7.5%) нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг)–ээр зүйлчлэгдсэн байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2021 оны эхний 2 сард 21 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2 (8.7%)-оор буурсан байна. Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2021 оны 2 дугаар сард 14 бүртгэгдсэн нь өмнөх сараас 6 (75.0%)-гаар өссөн байна.

Гэмт хэргийн улмаас 2021 оны эхний 2 сард хохирсон 3666 хүний 25 (0.7%) нь 7 хүртэлх насных, 132 (3.6%) нь 8-17 насных, 872 (23.8%) нь 18-29 насных, 1207 (32.9%) нь 30-39 насных, 836 (22.8%) нь 40-49 насных, 594 (16.2%) нь 50, түүнээс дээш насныхан байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү