Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан 31 настай залууг саатуулжээ
2021-03-23 10:41:17

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр байранд хаалга онгойлгох шаардлагатай байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын газарт мэдэгджээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 12 км замыг туулан 01:31 цагт очиж 2 минут ажиллан хаалгыг онгойлгоход иргэн Х /31 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсныг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлд хүлээлгэн өгсөн байна.
Сэтгэгдэл бичих: