Гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсээр байна...


2021-09-19 09:57:35

Он гарсаар гэр бүлийн хүчирхийллийн 903 хэрэг хуулийн байгууллагад бүртгэгджээ. Үүний  87 буюу 9.6 хувь нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргээр зүйлчлэгдсэн байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг эхний 8 сард 87 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 12-оор өсжээ. Харин 2021 оны 8 дугаар сард 9 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 2 (18.2%)-оор үзүүлэлт аж.

Дээрх гэмт хэргийн улмаас энэ оны эхний 8 сард 5896 зөрчил бүртгэгдсэний 4234 (71.8%) зөрчлийг шалган шийдвэрлэжээ.

Бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн нийт зөрчил өмнөх оны мөн үеэс 1498 (20.3%)-аар, шийдвэрлэсэн гэр бүлийн хүчирхийллийн нийт зөрчил 1778 (29.6%)-аар тус тус буурчээ.

16, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох бүртгэгдсэн гэмт хэрэг эхний 8 сард 70 болж, өмнөх оны мөн үеэс 15 (17.6%)-аар буурсан байна. Харин 8 дугаар сард өмнөх сараас 2 (20.0%)-оор өсжээ.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2021 оны эхний 8 сард 903 болж, өмнөх оны мөн үеэс 153 (20.4%)-аар нэмэгдсэн байна.

Харин

  • Бүлэглэн үйлдсэн хэрэг 765
  • Мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 95
  • Хүүхэд оролцсон хэрэг 354 болж
  • Эмэгтэй хүн оролцсон хэрэг 2118 болж
  • Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 2871 бүртгэгджээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү