Улсын дугааргүй автомашины жолооч 5 настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ


2021-11-30 14:59:05

Өчигдөр буюу энэ сарын 29-ны 17.50 цагийн орчим Баянгол дүүрэг 13 дугаар хороо Хасбаатарын гудамж Энхболдын уулзвар руу салдаг замд Bongo маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г нь эхийн хамт явганаар явж байсан 5 настай бяцхан хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон ноцтой зам тээврийн осол гарчээ.

Урьдчилсан байдлаар үзлэг хийхэд "Bongo" маркийн автомашин нь улсын дугааргүй, дугуйн хээний элэгдэл нь тогтоосон хязгаараас хэтэрсэн, тухайн жолоочийг драгер багажаар шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нөхцөл байдал тогтоогджээ. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлээд байна.

Жолооч та хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах нь өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө хийж байгаа ухамсарт үйлдэл гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү