Гэр бүлийн хүчирхийлэл 25 хувиар нэмэгджээ


2022-01-20 09:30:07

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2021 оны эхний 11 сард 23348 болж, өмнөх оны мөн үеэс 842 (3.7%)-оор өсжээ. Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд

  • Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 721 (6.0%)
  • Залилах гэмт хэрэг 2103 (52.0%)
  • Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 256 (91.8%)-гаар өссөн нь голлон нөлөөлжээ.

Мөн оны 11 дүгээр сард 3689 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 313 (9.3%)-аар өсөхөд

  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхийн эсрэг гэмт хэрэг 132 (17.7%)-оор
  • Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 73 (3.1 дахин)-аар
  • Мал хулгайлах гэмт хэрэг 75 (2.1 дахин)-аар,
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 66 (90.4%)-гаар
  • Хүүхдийн эсрэг гэмт хэрэг 6 (4.0 дахин)-гаар өссөн нь голлон нөлөөлжээ

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 1305 хэргийн 110 (8.4%) нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг)–ээр зүйлчлэгдсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2021 оны эхний 11 сард 110 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 10 (10.0%)-аар өсжээ.

Харин 2021 оны 11 дүгээр сард 15 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 7 (87.5%)-гоор өссөн байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2021 оны эхний 11 сард 8644 зөрчил бүртгэгдсэний 6435 (74.4%) зөрчлийг шалган шийдвэрлэжээ. Бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн нийт зөрчил өмнөх оны мөн үеэс 1142 (11.7%)-оор, шийдвэрлэсэн гэр бүлийн хүчирхийллийн нийт зөрчил 1447 (18.4%)-гоор тус тус буурсан үзүүлэлт юм. 

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2021 оны эхний 11 сард 1305 болж, өмнөх оны мөн үеэс 261 (25.0%)-ээр,

  • Эмэгтэй хүн оролцсон хэрэг 3214 болж, 28 (0.9%)-аар
  • Хүүхэд оролцсон хэрэг 680 болж, 35 (5.4%)-аар нэмэгджээ.

Харин согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 4306 болж, 165 (3.7%)-аар, бүлэглэн үйлдсэн хэрэг 1259 болж, 127 (9.2%)-гоор, мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 155 болж, 31 (16.7%)-ээр тус тус буурчээ

Гэмт хэрэгт холбогдсон нийт яллагдагчдын тоо 2021 оны эхний 11 сард 16812 болж, өмнөх оны мөн үеэс 1362 (8.8%)-оор өсжээ. Нийт гэмт хэрэгт холбогдсон яллагдагчийн

  • 857 (5.1%) нь 18 хүртэлх насны хүүхэд
  • 2760 (16.4%) нь эмэгтэйчүүд байна.

Гэмт хэргийн улмаас хохирсон хүн 2021 оны эхний 11 сард 22.9 мянга болжээ. Үүнд

  • 1223 (5.3%) нь 18 хүртэлх насны хүүхэд
  • 10395 (45.4%) нь эмэгтэйчүүд байна.

Гэмт хэргийн улмаас 2021 оны эхний 11 сард 7561 хүн гэмтэж, 585 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 195 (2.5%)-аар, нас барсан хүн 60 (9.3%)-аар буурчээ.

Улсын хэмжээнд 2021 оны эхний 11 сард 61.2 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 13.6 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 26.8 (30.5%) мянгаар, баривчлагдсан хүн 2.0 (13.1%) мянгаар буурсан байна

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү