Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг түүнээс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгууллаа


2022-04-16 10:40:13

Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/127 дугаар захирамжийн хүрээнд дүүргийн Хууль, эрх зүйн хэлтэс дүүргийн Прокурорын газартай хамтран “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг түүнээс урьдчилан сэргийлэх тухай” сургалтыг зохион байгууллаа. Тухайлбал, Ерөнхий боловсролын ахлах, дунд ангийн сурагчид, тэдгээрийн эцэг эх, асран хамгаалагчид, сургуулийн нийгмийн ажилтнууд болон 25 хорооны нийгмийн ажилтнуудад 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл нийт 8 удаагийн сургалтыг зохион байгуулсан юм.

Уг сургалтад дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн 950 хүүхэд, эцэг эхийн төлөөлөл, сургуулийн нийгмийн ажилтан, хорооны нийгмийн ажилтнууд хамрагдсан бөгөөд сургалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хор уршигаас урьдчилан сэргийлэх болон түүний хор хөнөөлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, буруу зуршлаас татгалзах дадал зуршилыг бий болгох талаар хичээл орлоо.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү