Он гарсаар 532 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ


2022-04-20 09:56:01

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2022 оны эхний улиралд 11182 болж, өмнөх оны мөн үеэс 5505 (97.0%)-аар өсжээ. Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд

  • Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 4375 (2.6 дахин),
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 902 (52.3%),
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 145 (96.7%),
  • Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 88 (58.3%)-аар өссөн нь голлон нөлөөлжээ.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 583 хэргийн 40 (6.9%) нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг)-ээр зүйлчлэгдсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2022 оны эхний улиралд 40 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 7 (21.2%)-гоор өсжээ.

Харин 2022 оны 3 дугаар сард 14 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 5 (26.3%)-аар буурсан байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2022 оны эхний улиралд 3077 зөрчил бүртгэгдсэний 2106 (68.4%) зөрчлийг шалган шийдвэрлэжээ. Бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн нийт зөрчил өмнөх оны мөн үеэс 300 (10.8%)-гаар, шийдвэрлэсэн гэр бүлийн хүчирхийллийн нийт зөрчил 89 (4.4%)-өөр тус тус өсжээ.

16, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох бүртгэгдсэн гэмт хэрэг 2022 оны эхний улиралд 52 болж, өмнөх оны мөн үеэс 25 (92.6%)-аар өссөн байна. Харин 2022 оны 3 дугаар сард 17 болж, өмнөх сараас 1 (5.5%)-ээр буурчээ.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2022 оны эхний улиралд 583 болж, өмнөх оны мөн үеэс 195 (50.3%)-аар,

  • Эмэгтэй хүн оролцсон хэрэг 1678 болж, 992 (2.4 дахин)- оор,
  • Хүүхэд оролцсон хэрэг 312 болж, 236 (4.1 дахин)-гаар,
  • Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 1558 болж, 501 (47.4%)-ээр,
  • Бүлэглэн үйлдсэн хэрэг 422 болж, 137 (48.1%)-гоор,
  • Мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 50 болж, 2 (4.2%)-оор тус тус өсжээ. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2022 оны эхний улиралд 124.8 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 65.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 82.2 (2.9 дахин) тэрбум төгрөгөөр, нөхөн төлүүлсэн хохирол 55.8 (6.7 дахин) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Гэмт хэрэгт холбогдсон нийт яллагдагчдын тоо 2022 оны эхний улиралд 6076 болж, өмнөх оны мөн үеэс 2750 (82.7%)-аар өсжээ. Нийт гэмт хэрэгт холбогдсон яллагдагчийн

  • 346 (5.7%) нь 18 хүртэлх насны хүүхэд,
  • 1483 (24.4%) нь эмэгтэйчүүд байна.

Гэмт хэргийн улмаас хохирсон хүн 2022 оны эхний улиралд 10.9 мянга болж, 532 (4.9%) нь 18 хүртэлх насны хүүхэд, 4943 (45.2%) нь эмэгтэйчүүд байна.

Гэмт хэргийн улмаас 2022 оны эхний улиралд 2835 хүн гэмтэж, 293 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 1009 (55.3%)- өөр, нас барсан хүн 110 (60.1%)-аар өсжээ.

Улсын хэмжээнд 2022 оны эхний улиралд 19.7 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 3.8 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 1005 (5.4%)-аар нэмэгдэж, харин баривчлагдсан хүн 6 (0.2%)-гаар буурсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү