Хүүхдийн баярыг Сүхбаатарын талбайд нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж тэмдэглэнэ


2022-04-26 12:50:28

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Сүхбаатарын талбайд нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж, тэмдэглэн өнгөрүүлэх хотын даргын захирамж гарчээ. Цар тахлын улмаас хоёр ч жил өнжөөд байсан хүүхдийн баярыг энэ жил нижгэр тэмдэглэх нь.

Хотын даргын захирамжид тусгаснаар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2022 оны зургаадугаар сарын 1-ний өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд нийслэлийн хэмжээний нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах гэнэ. Мөн харьяа нутаг дэвсгэртээ баярын арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.

Хуулийн дагуу зургаадугаар сарын 1-нд бүх нийтийн амралтын өдөр байдаг. 2022 оны зургаадугаар сарын 1-н Лхагва гарагт тохионо.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү