4 настай хүү цонхоор унаж нас баржээ


2022-11-16 13:18:46

Энэ сарын 7-ны өдрийн  21:40 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Өндрөөс хүүхэд унаж нас барсан” гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад 4 настай хүү цонхоороо унаж нас барсан байдалтай байжээ. Хүү гэртээ ганцаараа байсан аж. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү