ЦЕГ: 10 настай хүүхдийг мөргөсөн хэргийг шалгаж байна


2023-05-19 14:21:58

Цагдаагийн байгууллагад энэ сарын 5-ны өдөр "Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн замд Nissan маркийн тээврийн хэрэгсэл явган зорчигчийг мөргөсөн байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 10 настай, эрэгтэй хүүхэд зам хөндлөн гарах үедээ уг тээврийн хэрэгсэлд мөргүүлж гэмтсэн үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, зам гарахдаа явган хүний гарцаар гарах талаар хэлж ойлгуулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү