“Сонсголгүй иргэдийн эрхийг бататгах нь 2020” сэдэвт өдөрлөг боллоо


2020-09-24 15:36:10

ХБХХЕГазраас санаачлан жил бүрийн 9-р сарын сүүлийн 7 хоногт тохиодог “Сонсголын бэрхшээлтэй иргэдийн өдөр”-ийг сонсголын бэрхшээлийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтай хамтран “Сонсголгүй иргэдийн эрхийг бататгах нь 2020” сэдвийн дор цуврал арга хэмжээ хэрэгжүүлэн тэмдэглэж байгаа билээ. ОУ-д анх 1958 оноос тэмдэглэж ирсэн энэхүү өдрийг манай улсад 2009 оноос албан ёсоор тэмдэглэж эхэлсэн.

Өнөөдөр “Сонсголгүй иргэдийн эрхийг бататгах нь 2020” цуврал арга хэмжээний хүрээнд ХНХЯ-нд мини өдөрлөг зохион байгууллаа. Мини өдөрлөгийн үеэр сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын онцлогийг таниулах, дохионы үсэг заах, дохионы хэлээр дуу дуулах аргачлалыг зааж, сурталчилсан байна. Дохионы хэл бол сонсголын бэрхшээлтэй иргэдийн төрөлх хэл. Тиймээс дохионы хэлээр түгээмэл харилцаж сурах нь сонсголгүй иргэдийн эрхийг хангаж буй нэг хэлбэр гэдгийг ойлгуулан таниулахад энэхүү өдөрлөгийн гол зорилго оршиж байгаа юм.

Тус өдөрлөгт ХНХЯ-ны хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтсийн дарга С.Рэгзэн болон тус яамны мэргэжилтнүүд, "Сонсголгүйн боловсрол" НҮТББ-ын тэргүүн А.Баасанжав, “Диф” клубын удирдах зөвлөлийн гишүүн Б.Юмжирдулам, “Сонсголгүй иргэдийн мэдээлэл харилцааг зохицуулах үндэсний төв” ТББ-ын тэргүүн Б.Нэмэхбаяр, “Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Дуламсүрэн, “Монголын сонсголгүй иргэдийн ширээний теннис холбоо” ТББ-ын тэргүүн Б.Түвшинжаргал, СЗСҮТ-ийн дохионы багш Б.Саранчимэг, С.Бямбадэлгэр нар оролцсон байна.

Мини өдөрлөгт оролцогч үзэгчдэд зориулан Монголын дүлий иргэдийн соёл урлагийн холбооны дэргэдэх “Судалбар” хамтлагийн уран бүтээлч СТА Л.Мөнхжаргал пантомимо жүжиг тоглож, мини өдөрлөгийн тайзыг дүүргэж, үзэгчдийг хөгжөөсөн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү