Сэлэнгэ аймагт эцэг эх нь хөл хорионд орсон асран хамгаалагчгүй 47 хүүхдэд тусламж үзүүлжээ


2020-12-02 11:35:00

Улсын хэмжээнд 32 түр хамгаалах байранд 130 хүн байгаа аж. Эдгээрээс хүүхэд 109, насанд хүрсэн 21 хүн хамгааллын үйлчилгээ авчээ.

Эдгээрийн 70-80 хувь нь коронавирусийн цар тахалтай холбогдуулан орон гэргүй болсон, шаардлагатай тусламж дэмжлэг авсан хүмүүс байгаа аж.

Архангай аймгийн Батцэнгэл суманд халдвар бүртгэгдсэнтэй холбоотой аймгийн сэтгэлзүйн баг 7 хүүхдэд тусламж дэмжлэг үзүүлж байгаа аж. 

Говьсүмбэр  аймагт эрсдэлд өртөж болзошгүй 76 хүүхдийн судалгааг гаргаж, хяналт тавьж эхэлжээ.

Сэлэнгэ аймагт эцэг эх нь хөл хорионд орж, асран хамгаалагчгүй болсон 47 хүүхдэд хүүхэд хамгааллын байгууллагаас хүнс болон бусад дэмжлэгийг үзүүлж байгааг Улсын онцгой комиссийн Шуурхай штабаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү