Г.Байгаль: ‘’МОНГОЛ БИЛИГ ОЮУН’’ уламжлал шинэчлэлийг хослуулсан орчин үеийн сургууль


2019-05-29 13:50:03

Хичээлийн жил өндөрлөж, улсын шалгалт  эхлэхтэй уралдан ‘’Монгол Билиг Оюун’’ цогцолбор олон улсын хөтөлбөртэй сургууль ‘’Knowledge day’’ өдөрлөг зохион байгуулдаг уламжлал тогтоов. ‘’Монгол Билиг Оюун’’ цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн захирал  Г. Байгальтай уулзаж, сурагчдын сурч мэдсэн зүйлээ дэлгэн таниулах 16 өртөөгөөр аялсан энэхүү сонирхолтой өдөрлөгийн сониноос хуваалцав.  

‘’Монгол Билэг Оюун’’ цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургууль  энэхүү өдөрлөгөөрөө эцэг эхчүүд хүүхдүүдэд зориулж бүтэн жилийнхээ ажлын үр дүнг тайлагнахыг зорьжээ. Үр дүнг эцэг эхчүүд хэлнэ. Тэдний сэтгэгдэл ямар байна вэ?

Нэгдүгээрт бид Кембриджийн хөтөлбөрийн дагуу хичээлээ явуулж байгаа.  Хүүхдүүд хичээл дээрээ сурч мэдсэн онолын мэдлэгийг амьдралд дээр хэрэгжүүлж, өөрсдийн ур чадвар болгож, хаана ч амьдарч чадах дэлхийн иргэн болох бэлтгэлийг бүрэлдүүлж байгаа. Өнөөдөр хүүхдүүдийнхээ бүтэн жилийн турш хичээлийн танхимд сурснаа амьдралд хэрхэн хэрэгжүүлж болох,  сурагч хөгжүүлэх хөтөлбөр гэж хүүхэд бүрт зориулсан хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгааг бодитоор харуулсан тайлант өдөрлөг юм. Хүүхдэд ямар авьяас чадвар байна,  зураг зурах, дуу хөгжмөөр хичээллэх, хөл бөмбөг тоглож сурах, техник сэтгэлгээгээ хөгжүүлэх, эсвэл найзуудтайгаа нөхөрсөг эелдэг харьцаж сурах,  дуу бүжиг, уран зохиол,  яруу найраг бичиж  туурвих,  эсвэл өөрийн сонирхдог  шинжлэх ухааны чиглэлээр болон хичээлийн бус цагаар өөрийгээ хөгжүүлэх чиглэлээр шинээр юу сурч мэдэв, ямар чадвартай болов, авьяасаа хэрхэн хөгжүүлэв гэдгийг  цогц байдлаар харуулахыг зорьсон.

Мөн ирэх хичээлийн жилд Кембриджийн хөтөлбөрийг албан ёсоор 2 дахь жилдээ хэрэгжүүлж буйн  хувьд хичээл хоорондын интеграци дээр ихэд анхааран,  шинээр робот, програмчлал, гар урлал хөтөлбөрүүдийг танилцуулж байгаа. Роботын хөтөлбөр нь хүүхдийг багаас нь сэтгэх, алгоритм кодчиллоор дамжуулан үйлдлийн дарааллыг ойлгож, аливаа асуудлыг системээр харж шийдвэрлэх чадварт сургадаг юм.

Тиймээс   робот угсарч, өөрсдийн гараар MP хийх чадварыг эзэмшиж байна. Шинэ зууны иргэд маань хүссэн хүсээгүй мэдээлэл технологийн эринд амьдарч  байгаа учраас манай сургуулийн хүүхдүүд технологийн дэвшил рүү үсрэлт хийхээр зэхэж байна. Наймдугаар ангийн нэг хөвүүн робот бүтээж,  программ зохиогоод  бусдадаа зааж сургаж байна. Энэ нь ирэх хичээлийн жилийн хөгжүүлэх хөтөлбөрөөр 6-8 ангийн сурагчдад санал болгогдоно.

Тиймээс   робот угсарч, өөрсдийн гараар MP хийх чадварыг эзэмшиж байна. Шинэ зууны иргэд маань хүссэн хүсээгүй мэдээлэл технологийн эринд амьдарч  байгаа учраас манай сургуулийн хүүхдүүд технологийн дэвшил рүү үсрэлт хийхээр зэхэж байна. Наймдугаар ангийн нэг хөвүүн робот бүтээж,  программ зохиогоод  бусдадаа зааж сургаж байна. Энэ нь ирэх хичээлийн жилийн хөгжүүлэх хөтөлбөрөөр 6-8 ангийн сурагчдад санал болгогдоно.

Зөвхөн хичээлийн танхимд үсэг цаас нийлүүлж суух биш,  бүх хүүхдүүдэд хөдөлгөөн хэрэгтэй  учраас  гарын булчин, тархи хөгжүүлэх дэлхийн жишиг болсон  спорт өрөлтийг шинээр хөтөлбөрт оруулж ирж байна.  ‘’Монгол Билиг Оюун’’ цогцолбор гэдэг нэртэйгээ уялдуулан Монгол өв уламжлал,  ёс заншил, монгол хүүхэд ямар тоглоомоор тоглох,  манай үндэсний ямар сайхан уламжлал байгаа,  ямар тоглоомыг сургуулийнхаа хүүхдүүдэд санал болгосноор  хүүхдүүдийн гарын булчинг хөгжүүлж,  хөдөлгөөн,  хурд, харааг сайжруулах вэ гэдэгт анхаарч, бүх төрлийн монгол тоглоомуудыг сургаж байна. Ирэх жилээс  хүүхэд хөгжүүлэх хөтөлбөрт нэмээд шагайн дугуйлан хичээллэнэ. Чөлөөт цагаараа шагай тоглож морь уралдуулж болно. Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд,  таны хүүхэд өглөө гэрээсээ гараад өдрийн ихэнх цагийг сургууль дээрээ өнгөрөөж байгаа. Энэ хугацаанд танай хүүхэд  ямар багштай,  ямар хичээлийн хэрэглэгдхүүнтэй, сургууль дээрээ  юу хийж цагийг өнгөрөөж,  хэрхэн хөгжиж дэвжиж байгааг ээж аавуудад харуулж таниулахыг зорьсон. Тэд ч сэтгэл хангалуун байна.

Бусад сургууль дээр төдийлэн байдаггүй ямар шинэ өртөөг  таниулахыг зорив?

Бид техник технологийн өндөр хөгжил, цахимжсан нийгэмд амьдарч байна. Гэтэл хүүхэд зөвхөн багшаар хичээл заалгаж мэдлэг олж авснаар хувь хүн болж бүрэн төлөвшдөггүй.  Эцэг эхтэйгээ чин сэтгэлээсээ ярилцах, санал бодлоо хуваалцах, хамтдаа байх цагийг үргэлж хүсдэг.  Тиймээс аль ч сургууль дээр төдийлэн байдаггүй  ‘’Ярилцье,  хуваалцье, хөгжилдөе’’ төсөлт хичээлийн өртөө ажиллуулж байгаа. Кембрижийн  хөтөлбөрөөр санал болгодог дэлхий  нийтийн чиг хандлага хичээлийг багш Үржинханд маань хүүхдүүдэд зааж, судалгаа дүгнэлт хийх чадвар олгох хичээлийн дагуу дэлхийн эрдэмтдийн судалгаанд үндэслэн, сэтгэл зүйн тест ажиллуулж,  хүүхдүүд маань аав ээжтэйгээ ярилцан хамтарч тоглосноор,  ямар нэгэн зүйлийг хамтарч хийснээр,  эерэг уур амьсгал, амьдралын баяр баясгалан, урам зориг, эрч хүч, өөртөө итгэх итгэлийг олж авч,  нийгэмд зөв амьдрах , зөв хүн болж төлөвших юм гэдгийг ухааруулж байна.

Тайлант үзүүлбэрээр өртөөлөн танай сургуулийн гол онцлогийг тодотгож хэлбэл?

‘’Монгол Билиг Оюун’’ сургуулийн сурагчид нэгдүгээрт эрдэм мэдлэг олж авч байна. Хоёрдугаар олж авсан эрдэм мэдлэгээ буцаагаад амьдрал дээр хэрэгжүүлэх чадвар сууж байна. Гуравдугаарт нь зөвхөн сургууль багш нарт найдах биш, эцэг эхчүүд  хүүхдэдээ өдөр бүр  бага  ч атугай хугацаа зарцуулахад таны хүүхэд ямар их  өөртөө итгэлтэй, өөдрөг  болж чадах вэ гэдгийг эдгээр өртөөгөөрөө харуулахыг зорьж байгаа юм.

     

Бага ангиас нь хөдөлмөрт дуртай, ажлын дөртэй болгох өртөө маш таалагдлаа.

1-5 дугаар ангийн хүүхдүүдийг нэгдүгээрт хөдөлмөрч болгое, хүнд хэрэгтэй хүн болгое, амьдрах чадвартай болгое гэсэн зорилгоор хүүхдүүд үдийн цайндаа иддэг нарийн боовыг өөрсдөөр нь хийлгэж, дадуулж байна. Ямар шат дамжлага дамжиж  хүүхдийн гар дээр нарийн боов ирж байгааг өөрсдөө мэдэрч,  өөрсдөө гараараа идэх хүнсээ  хийж байна. Бага ангийнхан маань хөдөлмөрт хайртай болж, өөрсдийнхээ хообийг буй болгоно.  Өөрийн гараар бүтээсэн зүйл хичнээн амттай болохыг таньж ухаарч байна. Зөвхөн нарийн боов хийхийн тулд ямар бэлтгэл хангаж, ямар цаг зарцуулж байгааг ойлгоно. Өөрсдийн  хийсэн зүйлээ ээж аавдаа бэлэглэсэн.  Хүүхдийнх нь  сэтгэл шингэсэн бүтээгдхүүн ээж аавын гар дээр очиж,  хүүхэд өөрөөрөө  бахархаж, эцэг эхчүүд баярлаж  байна. Дээрээс нь бусдын хөдөлмөрийг хүндлэх ойлгох, амт шимтийг нь мэдрэх, тархи сэтгэхүйгээ ажиллуулж, хөлс хүчээ гаргаж, ажлын дөртэй болж байгаа нь давуу тал.

Хүүхдүүдийг  газарзүйн баримжаатай болгох  өртөөн дээр ирлээ.

Газрын зураг гэсэн өртөөн нь  ‘’Монгол Билиг Оюун’’ сургуулийн хүүхдүүд Монгол орны  газрын зураг дээрх байрлал өнцөг буланг андахгүй мэдэх, газарзүйн баримжаатай болох, газрын зураг дээр ажиллах чадварыг суулгаж байна.  Тэр аймаг сум орохын тулд ямар ямар аймаг сумаар дамжин хүрэх  вэ гэдгийг хичээлийн цагаар өгөөд бодит амьдрал дээр эргээд  шалгаж дүгнэдэг.

Танайх сургуулийн сонин гаргадаг, дээр нь уран зохиолын авьястангууд олноор төрч байгаа хөтөлбөрийнхээ талаар...

Бүх хүүхдүүд маань шүлэгч болж байна. Монгол хэлний хичээл дээр үзсэнээ бататган, сурагчид өөрсдөө сонин гаргаж байна. Мөн сурагчдын авьяас билгийг нээн илрүүлэх, шүлэг яруу найраг, үгийн урлагаар дамжуулан дотоод сэтгэл зүй, зөн мэдрэмжийг хөгжүүлэх зорилгоор ‘’Хүрэл тулга’’ , ‘’Уран жиргээ’’ наадмыг жил бүр уламжлал болгон амжилттай зохион явуулж байна. Зөвхөн 4 дүгээр ангийн хүүхдүүд гэхэд өөрсдийн бичсэн 200 гаруй шүлгээ эмхэтгэн ном гаргасан.  

Түүх нийгмийн хичээлээр танайх нийслэлийн олимпиадад  бас л цахиур хагалах болсон шүү дээ.

Нийгмийн ухааны хичээлүүд дээр цэнгээнт танин мэдэхүйн асуулт хариулт хэлбэрийг сонгон оруулж  байгаа. Асуулт хариултаар хүүхдүүд богино хугацаанд мэдлэгээ сорих уралдаан юм. Сугалсан асуултаа зөв оновчтой хариулж, түүх нийгмийн хичээлийн идэвх оролцоог сэргээн, ой тогтоолтыг сайжруулан, хичээлийг сонирхолтой хэлбэрээр явуулдаг туршлага дэлгэрч байгаа. Мөн зургадугаар ангиас эхлээд хүүхдүүд маань  Монгол уран бичгээр үнэхээр гайхалтай бичиж байна. Бийрийн бичлэгийг хөгжүүлэх сургалтанд 6-9 дүгээр ангийн нийт 50 орчим сурагч хамрагдаж, бичгийн дөрвөн эрдэмд шамдан суралцсанаар ямар чадвар эзэмшсэнээ аав ээжүүддээ тайлагнаж, бүтээлээсээ дээжлэн барилаа.

Хүүхэд бүхэн бүжиглэж дуулж чаддаг чадварыг эзэмшүүлснээ танилцуулаач

Монгол үндэсний хөгжмийн зэмсэгүүдийг эзэмшүүлж сургаж байна. Морин хуур тоглож, ёочин, ятга дарж,  бөмбөр  цохиж  сурч байгаа. Төгөлдөр хуурыг бишгүүртэй хослуулж, орчин үеийн хөгжмийг үндэсний хөгжимтэй хослуулсан сургалт явуулж байна. Бид  хүүхдүүдийг зөв чиглүүлж чадвал тэдэнд сурч чадахгүй юм гэж алга. Манай сургууль бүтэн хөгжмийн хамтлагтай боллоо. Хүндэтгэлийн тайлан  концерт тоглохоор  бэлтгэснийг эцэг эхчүүд үзэж сонирхсон. Нэг ангийн 26 хүүхэд гараад ангиараа бүжиглэж чадна. Хамтаараа хөгжиж урлагийн авьяасаа дэлгэрүүлж байна. 26 хүүхэд гараад ангиараа найрал дуу дуулж байна. Спортын заалны  хөл бөмбөгийн дугуйлан ажиллуулж, бүтэн багтай боллоо. Зургийн дугуйланд хоёр жил сурсан хүүхдүүд маань бараг мэргэжлийн түвшинд зурж байна. Манай сургуулийн гадна талын танилцуулах самбар дээрх зураг манай хүүхдүүдийн бүтээл. Сургуулийнхаа сурталчилгааг  хийхдээ бид интернетээс болон бэлэн зураг хуулж ашигладаггүй, гагцхүү хүүхдүүдийнхээ урлангийн дээжээс тавьдаг.

Сургуулийн үндсэн тодотгол онцлог болсон  Кембриджийн сургалтын талаар сонирхвол...

Дэлхий нийтийн чиг хандлага,  Байгалийн ухааны хичээл, Англи хэлийг 2 дахь хэлээр, Математик англи хэл дээр, ICT гэсэн 5 хичээлийг зохих эрхийн дагуу заадаг. Англи хэлээр дамжин бусад шинжлэх ухааны хичээлийг судлах нь хамгийн чухал тул англи хэлний хичээл идэвхтэй сургалтын аргаар явагдаж, хэл зөвхөн хэрэглээ бус, бусад шинжлэх ухааны хичээлүүдийг судлах эзэмших гол хэрэглүүр болж байгаа юм.

Ойрын болон ирээдүйн хэтийн төлөвийн талаар ярилцаж ярилцлагаа өндөрлөе.

Манай сургуулийн сургалтын онцлог нь  Кембриджийн хөтөлбөрийг Монгол арга ухаан, монгол уламжлалт судлагдхуун,  монгол уламжлалт ёс заншил, монгол хүний оюун ухаанд суурилж  уламжлал шинэчлэлийг хослуулж, нутагшуулан хөгжүүлж байгаагаараа хүүхдүүдийг тэгш хөгжүүлж чадаж байна. Энэ бол манай сургуулийн давуу тал. Цаашид ч үүнийгээ баримтална.  Манай сургууль уламжлал шинэчлэлийг хослуулсан орчин үеийн сургууль гэдгээр нь онцолж болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

Зочин 2019-05-31 17:46:54-д бичсэн холбогдсон IP хаяг: 112.72.11.112
Сургууль орчноос гадна багшаас их зүйл шалтгаална даа. . Манай хүүхдийн багш бол чадварлаг сайн багш.Миний хувьд сэтгэл ханамжтай байгаа. Оронгуут л хүүхдийн бүээлээр дүүрэн, аргагүй л хүүхдийн орчин юм даа гэж боддог. Чадварлаг багш олонтой сургууль даа
eej 2019-05-31 10:39:43-д бичсэн холбогдсон IP хаяг: 66.181.161.80
knowledge day bol vneheer saihan bolson. etseg ehchvvd setgel hanamjtai baigaa haragdsan. etseg ehchvvd bidnii hamgiin tom aldaa bol hvvhdvvdiinhee derged surguuli bolon bagshiinh ni talaar taagvu zvil yrih muulahad hvvhed etseg ehiin sanaa bodliig dagaad surguulu bolon bagshdaa sorog handlagatai boldog. tiim hvvhed hicheeldee durtai setgel hanamjtai surch chadah uu.
eej 2019-05-30 20:24:37-д бичсэн холбогдсон IP хаяг: 192.82.64.5
Medeej eej aavuud anhaaralgui yavah dee. Dan bagshid daatgana gej yu baihav dee. tavisan zorilogo amlasan surgaltaa uridlaga solih burt uurchiluud baigaa ni bagsh nart ch hetsuu bna. Bagsh naraa iluu dutuu ajild daichildag ni taalagdaagui , heleed ug oilgohgui udirlagatai muu surguuli
Aav 2019-05-30 14:21:38-д бичсэн холбогдсон IP хаяг: 202.126.89.138
Etseg ehchuud min huuhduudee gants surguulid daatgaad surga ged hayj bolohguie. Oorsdoo bid ch gesen hicheej bagshiin ajliig tusalj demjeed ywbal huuhed saijirdag hicheeldee durtai boldog gdgiig biyere mederlee. Ene jil olon goy uil ajillagaa zohion baiguulsanii neg jishee knowledge day bsn shu de. Manai ger buld l law taalagdsan daa.
Eej 2019-05-30 10:54:05-д бичсэн холбогдсон IP хаяг: 150.129.141.14
1. Үйл ажиллагаа нь үнэхээр муу. 2. 2018-2019 Дүрэмт хувцас өнгө сонголт, материал маш муу. 3. Хүүхдийн суудал баталгаажуулах гэж энэ жил 2 сая төгрөг 2019.05.30 дотор төлөх зааварчилгаа ирсэн. Үйл ажиллагаа нь тийм муу байж, сонголт маш их байна. Анхаарал тавьсанд баярлалаа...
eej 2019-05-30 09:32:41-д бичсэн холбогдсон IP хаяг: 202.126.89.130
Байгууллагдснаасаа хойш 3 жилд 3н ѳѳр удирдлага , багш нар жил бүр солигдоод их хүнд байсан шүү. Ирэх жил ѳмнѳхѳѳ давтахгүй ажилдаа сэтгэл гаргаж ажилаарай . Нягтлангийн хувьд жилдээ 3-4 дуудаж дахин дахин тѳлбѳр тулгаж нэхээд байдгаа засаарай . Бас англи хэлний багш нараа хүүхдүүддээ анхаарах боломжоор хангаж, экогийг ажилчиддаа шинэ багш аваарай . Айл бол амьдрал тѳвхнѳхѳѳр хугацаа боллоо. Алдаа дутагдалаа засаад үүрэг хариуцлагаа сайн ухамсарлаж ажиллахыг хүсье.
Eej 2019-05-29 17:17:34-д бичсэн холбогдсон IP хаяг: 202.126.88.232
Ene surguulid huuhdee ogson doo mash ih tsag hugatsaa huuhdiin bolowsrolooroo hohirch uldej bgaa Yamar Ch system gui bagsh ni setgel gui estoi muu surguuli gj dugnej bn
ккк 2019-05-29 17:11:03-д бичсэн холбогдсон IP хаяг: 66.181.160.8
Хүүхдээ энэ сургуульд шинээр өгөх гэж байгаа бол дэмий шүү... хүүхдээ өгсөндөө маш их харамссан.. зүгээр л сургуулийн байр л цэвэрхэн өөр юу ч байхгүй.. үнэн шүү
Hey 2019-05-29 17:04:17-д бичсэн холбогдсон IP хаяг: 150.129.142.174
Heden huuhed olimpiadaas medal avsan n ene surguuliin sainiih bish etseg ehchuud uur gazaresurgaltand yvuulsanii gavya surguuliih bish tulbur tuluud bas hajuugaar n tulburtui duguiland l yvuulj neg yum altan dundajaa barj bna
Haha 2019-05-29 17:00:52-д бичсэн холбогдсон IP хаяг: 150.129.142.174
Za ystoi hudalaa shuu 3 jil saijirah bolov uu geg gordoloo ulaml dordood baigaa yg uneniig helhed tulburtui surguuluud dotoroo hamjiin muu n zuvhun huuheduudees yaaj mungu saahuu gedegees uur yumgui hogiin surguul shuneer huuhedee uguh gej baigaa bol huurtah hereggui
Баасан 2019-05-29 15:05:31-д бичсэн холбогдсон IP хаяг: 64.119.17.43
Гоё сургууль байна баярллаа