Б.Бат-Эрдэнэ: 1.7 тэрбум төгрөгөөр Хэнтийнхэн наадмын бөхийн түрүүг худалдаж авлаа гэх мэтээр нэр төрд халдаж байсан


2019-08-27 15:45:18

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын түрүү бөх Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хорооноос албан ёсоор мэдээлсэн. Тиймээс энэ талаар сэтгүүлчид Э.Оюунболдын багш УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс цөөн асуултад хариулт авсан юм.

-Та Э.Оюунболдтой утсаар ярьсан уу. Үндэсний бөхийн холбооноос Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн гэдгийг зарлалаа.

-Би Э.Оюунболдтой утсаар ярьсан. Э.Оюунболд, Багш аа, би допингийн төрлийн бодис огт хэрэглээгүй шүү гэж итгэлтэй хэлсэн.  Хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан. Наадмын өмнө чамайг допингтой холбоотой асуудалд оруулна гэх мэтээр заналхийлсэн. Мөн 1.7 тэрбум төгрөгөөр Хэнтийнхэн наадмын бөхийн түрүүг худалдаж авлаа гэх мэтээр нэр төрд халдаж байсан. Иймэрхүү зүйл гаргаж, төрийн баяр наадмаа будилуулж таарахгүй. Тиймээс энэ асуудлыг хууль хяналтынхан шалгаж тогтоох ёстой байх. Допинг хэрэглэсэн бол манай улсад ч хуульд заасан хариуцлага хүлээлгэх зохицуулалт бий.

-Тэгэхээр хууль хяналтын байгууллагад хандана гэсэн үг үү?
-Би хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан гэж ойлгосон.  

-Та шавьдаа итгэл алдарч байна уу?
-Надад итгэл алдсан юм алга. Өөрөө ч тэгж хэлдэг. Миний хэлэх зүйл бол Э.Оюунболд бол байгалиас заяасан бяр хүчтэй төрсөн бөх шүү дээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү