Б.Ууганбаяр: Өнгөрсөн хугацаанд нийтдээ 63.259 иргэнээ татан авлаа


2020-06-10 14:10:12

Улсын Онцгой комиссийн шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Эхний мэдээллийг Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр хийсэн.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар нийслэл, орон нутгийн 27 байршилд нийтдээ 1601 хүн тусгаарлах байранд байна. Өнгөрсөн хоногт гэрийн ажиглалтад 161 хүн шилжсэн. Гэрийн хяналтад тавих үүрэг чиглэлийг чангатгахыг үүрэгдсэн.

2020.06.08-нд тусгай үүргийн нислэгээр Австрали улсаас ирсэн хүмүүсийг ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэг, Баянхангай, Амар зэрэг зочид буудал, амралт сувилал зэрэг тусгаарлах байруудад хуваарилан байрлуулсан.

Уг нислэгээр

  • Том хүн 217
  • хүүхэд 33
  • 12 нярай хүүхэд ирсэн. 

УОК, Гадаад харилцааны яам, Зам тээвэр, хөгжлийн яам, Шуурхай штаб хамтран 01 сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд гадаад улсаас нийт 63.259 иргэнээ татан авлаа. Тэр дундаа 9.324 хүнийг агаарын болон төмөр замаар татан авсан. 

Мөн хугацаанд 17 удаагийн захиалгат нислэг үйлдэж, иргэдээ эх оронд нь авчирлаа" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү