Л.Мөнхтүшиг: Солонгос улс руу 3 удаагийн нислэг үйлдэхээр хүсэлтээ гаргаад байгаа


2020-06-10 14:22:32

Энэ сард хийхээр төлөвлөөд байгаа 8 нислэгийн эхний онгоц газардаж 262 хүн эх орондоо ирсэн. Дараагийн нислэг өнөө өглөө Улаанбаатараас хөөрөөд байна. Энэ мэт транзит нислэгийн талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өгөв. 

Тэрбээр "УОК-ийн шийдвэрийн дагуу энэ  сард үйлдэгдэх нислэгүүдийн бэлтгэл ажил хангагдаад, амжилттай үргэлжлэн явж байна. Өнөө өглөө Нур-Султанаас иргэдийг татан авах онгоц хөөрсөн. Өнөө орой 19:35 цагт Улаанбаатарт газардах хуваарьтай байна. 

Энэ нислэгээр Монгол Улсын 175 иргэн эх орондоо ирнэ. Үүнээс дөрөв нь нярай хүүхэд байгаа. Тусгаарлах байрны асуудлыг бүгдийг нь хуваарилан зохицуулсан байгаа.

Дараагийн нислэг 2020.06.17-нд Хойд Америкт байгаа монгол иргэдээ түлхүү татаж авах тусгай үүргийн нислэгийг Сөүл хот руу үлдэж, 2020.06. 18-нд Сөүл хотод байгаа иргэдийг татаж авах нислэгүүдийн бэлтгэл хангагдаж байна.

2020.06.19-нд Европын орнуудад байгаа Монгол Улсын иргэдийг татан авах тусгай үүргийн онгоцыг Франкфурт хот руу үйлдэхээр шийдввэр гарсан.

Энэ долоо хоногийн хувьд буюу 2020.06.12-нд Энэтхэгийн Гоа хот руу нислэг үйлдэнэ. Тус улсад буй бага насны ламхай нарыг авч ирэх бэлтгэлээ хангаад байна.

Транзит зорчигчийг авахтай холбоотой БНСУ-ын хууль зүйн сайдын шийдвэр  гарсан  даруйд  ГХЯ-ны Сөүл дэх Элчин сайдын яамаар болон Улаанбаатар дахь БНСУ-ын Элчин сайдын яамтай дипломат шугамаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар нааштай хариу гарах чигтэй байна. Солонгос улстай дээр дурьдсан 2020.06.17-нд транзит зорчигч авах нислэг, 2020.06.18-нд Солонгос улсад байгаа иргэдээ авах нислэг үйлдэнэ.

Үүнээс өмнө Зүүн Өмнөд Азид байгаа иргэдийн байдал амаргүй байгаа. Олон сарын турш хүлээж байгаа тэр иргэдийг тусгайлан татан авах нислэг үйлдээгүй талаарх иргэдийн хүсэлтийг харгалзан үзэж байгаа. Үүнтэй холбоотойгоор Сөүл хот руу дахин нэг нислэг үйлдэж Зүүн Өмнөд Азид байгаа Монгол иргэдийг хамруулан татан авах саналаа Солонгосын талд тавьсан. Энэ бүхнийг хэлэлцээд нааштай хариу өгөх чигтэй байгаа. Яриа хэлцэл ахицтай явж байна. Гэхдээ уг шийдвэр албан ёсоор эцэслэгдээгүй байна. Тун удахгүй нааштай хариу авна  гэдэгтээ итгэлтэй байгаа” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү