Л.Мөнхтүшиг: Ирэх сард тусгай үүргийн 5 нислэг үйлдэнэ


2020-06-18 19:02:39

Улсын онцгой комисс хуралджээ. Хэлэлцсэн асуудлын талаар Гадаад харилцааны яамна Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Хуралдаанаар Гадаад харилцааны яамнаас хилийн чанадад байгаа иргэдээ татан авах дараагийн тусгай үүргийн нислэгүүдийн төлөвлөгөөг хэлэлцүүлж, батлууллаа. 

Зургаадугаар сард 9 нислэг хийхээр төлөвлөсөн. 

Долдугаар сарын дунд үе хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах чигтэй байна. Иймд долдугаар сарын эхний хагаст үйлдэх тусгай үүргийн нислэгийн төлөвлөгөөг гаргасан. 

  • 7 дугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 4-нд Токио-Улаанбаатар /Япон улсад байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, иргэдээ татна. Истанбул чиглэлийн нислэгээр Туркт байгаа иргэдээ татан авахаас гадна Турк улс Европын орнуудтай агаарын хилээ нээж байгаатай холбогдуулж, европын улсуудаас иргэдээ татан авах боломжтой байна.
  • 7 сарын 15-ны өдөр Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигчдыг авна. 

Мөн БНХАУ-д байгаа нутаг буцах хүсэлтэй 164 иргэнийг ойрын хугацаанд Замын-Үүд боомтоор татаж авах шийдвэр гаргасан.

Мэдээллийн төгсгөлд тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

- ОХУ-руу ялалтын фарадад оролцохоор хүмүүс явах шаардлага байсан уу?

- Би ГХЯ-ны Консулын газрын захирлын хувьд энэ асуултад шууд хариулах боломжгүйг ойлгоорой. Манай улсын 75 цэргийн албан хаагч ОХУ-д ялалтын фарадад оролцох бэлтгэлийг хангаж байгаа.

- БНХАУ-д коронавирусийн шинэ халдвар гарсан гэсэн. Үүнтэй холбоотойгоор манай улс авч буй арга хэмжээндээ өөрчлөлт оруулах шийдвэр гарсан уу?

- Бээжин хотын томоохон хүнсний захад эх үүсвэр нь тодорхойлогдоогүй шинэ халдварын голомт үүссэн мэдээллийг бид шуурхай авсан. Авсан даруйдаа УОК-т мэдээллийг танилцуулсан. Өнөөдрийн хуралдаанаар Гадаад харилцааны яамнаас УОК-т мэдээлэл болгож танилцууллаа. Энэ талаар УОК-ын Шуурхай штабаас тун ойрын хугацаанд мэдээлж, ямар дэглэм горим хэрэгжүүлэхийг зарлана.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү