Л.Мөнхтүшиг: Энэ сард 3000 орчим иргэнийг татан авна


2020-07-01 13:45:47

Гадаад харилцааны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг энэ сард хийх тусгай нислэгүүдийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “УОК-ийн 24, 25 дугаар хуралдаанаар хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэдийг татан авах төлөвлөгөөг танилцуулж, зөвшөөрөл чиглэл авлаа.

Хэдийгээр УОК-оос өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 07 сарын 15-н хүртэл сунгасан хэдий ч хилийн зорчих хөдөлгөөнийг зогсоосонтой холбоотой хязгаарлалт 07 сардаа үргэлжилнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Эхний нислэг монголчууд олноор оршин суудаг Солонгос улс руу 07 сарын 02-нд 2 онгоц хөөрнө. Тэнд байгаа иргэдийн тоотой уялдуулж, эдгээр нислэгийн давтамжийг нэмэгдүүлж байгаа.

  • 07 сарын 2-нд Сөүл рүү 2 нислэг
  • 07 сарын 4-нд Токио хот руу
  • 07 сарын 7-нд дахин Сөүл рүү 2 нислэг үйлдэнэ.
  • 07 сарын 9-нд Станбул руу нислэг
  • 07 сарын 15-нд Сөүл рүү зөвхөн транзит нислэг үйлдэнэ
  • 07 сарын 20-нд Сөүл рүү нислэг
  • 07 сарын 21-нд Токио хот
  • 07 сарын 26-нд Франкфурт руу нислэг үйлдэнэ.

Дээрх хуваарийг гаргахдаа тусгаарлах байрны боломж, ариутгал халдваргүйтгэлийн журмыг мөрдөсний дараа гаргаж байгаа. Тусгаарлах байрны боломж бага ч гэсэн нэмэгдэж байгаа. Энэ боломжуудыг нэмэгдүүлэхээр цаг тутам уулзаж, ярилцдаг.

07 сарын сүүлээр тусгаарлах байрны нөөц боломжийг харж байгаад дахин тусгай үүргийн нислэг үйлдэх боломжийг судалж байна.

ОХУ-д байгаа оюутнуудыг 03 сараас хойш зохион байгуулалттайгаар татан авч байгаа. Төгсөх курс болон хичээл нь орж байгаа 350 орчим оюутан үлдсэн байсан. 114 оюутныг саяхан Москва хотоос татан авсан. Үлдсэн 220 орчим оюутныг 07 сарын 6-нд Алтанбулаг боомтоор татан авах шийдвэр гарсан.

Үүнтэй зэрэгцээд Хятад улсад байгаа нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн татан авах шийдвэр гарсан. Тэднийг 07 сарын 2-3-ны өдөр Замын-Үүд боомтоор татан авна. Одоогоор Хятадаас нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн 308 иргэн байна. Үүн дотор албадан буцаагдаж байгаа, ял эдлээд суллагдсан, гэмт хэрэгт холбогдсон, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан, оюутан гээд олон иргэн бий.

10 удаагийн нислэг болон авто замын боомтоор татаж авсанаар 07 сард 3000 орчим иргэнийг татан авах тооцоо бий.

Иргэдийг татан авах нислэгийн тоо нэмэгдсэн” гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү