Б.Ууганбаяр: Татан авалтын 49.2 хувийг бусад шалтгаантай ангиллаар иргэд эзэлж байна


2020-09-16 12:26:33

Тусгай үүргийн нислэгээр  ирсэн хүмүүсийг хэрхэн тусгаарласан талаар ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Энэ сар гарснаас хойш 6 удаагийн тусгай үүргийн нислэгийг зохион байгууллаа. Эдгээр нислэгээр нийтдээ 1554 иргэн ирсэн. Үүнээс

  • Том хүн 1063
  • Хүүхэд 274
  • Өндөр настан 217 байна.

АНУ-аас зохион байгуулсан нэг удаагийн нислэгээр 257 иргэн ирсэн. Эдгээр иргэдийг “Ивээл”, “Энх саран” зэрэг буудалд тусгаарлан ажиглаж байна.

Солонгос улс руу 2 удаагийн нислэг зохион байгуулсан. Үүнд 535 иргэн ирсэн. Эдгээр иргэнийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон бусад зочид буудлуудад тусгаарласан.

Хонгконг руу нэг удаагийн нислэг үйлдэж, 261 иргэнийг татан авсан. Эдгээр иргэнийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Эрхэс”, “Наранбулаг” амралтын газруудад тусгаарласан.

Япон улс руу нэг удаагийн нислэг үйлдэж 263 иргэнийг татан авсан. Тэднийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Баянбайгаль” амралт, “Амар” зочид буудалд тусгаарласан.

Франкфуртаас нэг удаагийн нислэгээр 238 иргэн ирсэн. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон тусгаарлан ажиглах зочид буудалд тусгаарласан.

Үүргийн онгоцоор ирсэн иргэдийн шалтгааны тухайд

  • Бага насны хүүхэдтэй 274
  • Эрүүл мэндийн шалтгаантай 216
  • Хөгжлийн бэрхшээлтэй 16
  • Өндөр настан 217
  • Жирэмсэн 66
  • Бусад шалтгаанаар 765 иргэн ирсэн.

Татан авалтын 49.2 хувийг бусад шалтгаантай ангиллаар иргэд ирж байна. 

Өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах байранд Улаанбаатарт хотод 2240 иргэн байна. 31 зочид буудал, амралтын газруудад тусгаарлагдсан. Орон нутагт 9 цэг дээр 409 иргэн тусгаарлагдаж байна.

Ойрын өдрүүдэд хүйтэрч байгаа тул тусгаарлалтад байгаа иргэд гаднаас дулаан хувцас авах боломжоор хангахаар боллоо" гэлээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү