Л.Мөнхтүшиг: Төлөвлөсөн тусгай үүргийн 7 нислэгийг цуцалж байна


2020-11-14 17:21:55

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд Засгийн газар, УОК-ийн шийдвэрээр гадаад улсаас нийтдээ 27.183 иргэнийг эх оронд нь авчраад байна. Энэ хугацаанд нийт 106 удаагийн нислэгээр 20.582 иргэнийг эх оронд нь авчирсан.

Энэ сарын хувьд нийтдээ 10 удаагийн нислэгээр 1900 гаруй иргэнийг эх оронд нь авчрахаар төлөвлөж байсан. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор УОК-ийн даргын өгсөн чиглэлийн дагуу энэ сард үйлдэхээр төлөвлөсөн үлдсэн 7 нислэгийг цуцлах шийдвэр гаргалаа. Иймээс энэ нислэгээр ирэхээр төлөвлөж байсан иргэд тухайн Элчин сайдын яамандаа дахин хандаж, хэрэв тасалбараа авчихсан байсан бол нөхцөл байдал намжсаны дараагаар дахин төлөвлөх юм. Төлөвлөсний дараагаар тухайн худалдаж авсан тийзээрээ хүрч ирэх боломжтой юм.

Энэ цуцлагдсан нислэгүүд хэзээ үйлдэгдэх талаар нөхцөл байдалтай уялдаж шийдвэрлэгдэх учраас одоогоор ямар нэгэн шинэчилсэн тов хүргэх боломжгүй байна" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү