УИХ-ын чуулганы завсарлага хойшлогдох шинжтэй


2019-02-11 11:18:08

УИХ-ын намрын чуулган энэ сарын 10-нд завсарлах ёстой. Гэхдээ улс төрийн нөхцөл байдлаас болоод чуулганы хуралдаан нэлээн удаан гацаж хуралдаагүй. Намрын чуулганы хугацаанд хэлэлцэхээр товлоод байсан хуулийн төслүүдийн ихэнхийг нь хэлэлцэж батлаагүй билээ.

Тиймээс шинэхэн УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганы хугацааг сунгах бодолтойгоо илэрхийлсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга мөн намрын чуулганы хугацааг сунгах саналыг УИХ-д хүргүүлээд байгаа билээ. Санал дэмжигдвэл УИХ-ын чуулганы хугацааг 14 хоногоор сунгах боломжтой.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү