“Чингис мастер кросс” авто уралдаан болно


2019-03-13 15:08:34

Дархан-Уул аймагт жил бүрийн гуравдугаар сард уламжлал болон зохиогддог “Чингис мастер кросс” авто уралдаан энэ жил 21 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү авто кросс уралдааны зам үзэгчдэд өрсөлдөөнийг бүрэн харах боломж олгохоос гадна тамирчдын хувьд огцом өгсүүр, огцом уруу, гүн жалга руу харайж орох, гүн жалгаас дүүлж гарах гэхчлэн техникийн хурд, хүч, тамирчдын ур чадварын өрсөлдөөнөөс гадна шоу үзүүлбэр ихтэй байдгаараа бусад кроссоос онцлог.

Энэ уралдааныг УИХ-ын гишүүн М.Чимидцэрэн агсны нэрэмжит болгон зохион байгуулдаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү